“Шудрага ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс сэтгүүлчид дараахь тодруулгыг авлаа.
–Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар нам эвслийн ажлын хэсгүүд зөвшилцөж эхэллээ. АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийн зөвшилцөх хурлаар юу яригдаж, ямар шийдэл, үр дүнд хүрсэн бэ?
-М.Батчимэг гишүүн урьж, АН-ын ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Гэхдээ манай бүлгийн хувьд ажлын хэсгээ эцэслэн хурлаараа ярьж албажуулаагүй байгаа, бас манай МАХН-ын гишүүдийн хувьд баярын арга хэмжээнүүд гээд завгүй байдалтай байсан зэргээс үүдээд би бүлгээ төлөөлөн ганцаараа уулзсан. Бид товчхон зарчмын хэдэн зүйл дээр санал солилцсон. Гол нь Ерөнхий сайдын ирүүлсэн албан бичигт дурьдсан Үндсэн хуулийн өөрчлөлт, Намуудын тухай, сонгуулийн тухай хуулиудын өөрчлөлт болон эдийн засгийн хямралыг даван туулахад шаардагатай гэж үзэж байгаа хуулиудын төслүүд дээр хамтран ажиллах, улмаар батлан гаргаж чадах эсэх тухай асуудлаар санал солилцсон.
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаар хөндөж яриагүй юм уу?
-Үгүй, Энэ тухай өнөөдөр ярих нь арай эртэднэ. Ер нь бол Ерөнхий сайдыг томилохын өмнө АН-ын удирдлагатай Эвслийн удирдлагын зүгээс хоёр намынхаа төлөөллийг оролцуулан товчхон протокол үйлдсэн юм. Гол санаа нь 2012 оны сонгуулийн дараа Засгийн газрыг байгуулахад АН болон эвслийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа гэдгээ нотлоод, шаардлага гарвал гэрээнд нэмэлт хийж болно гэсэн утгатай. Иймээс одоогоор бидний зүгээс гэрээтэй холбоотой асуудлаар зөвшилцөж ярилцах шаардлага гараагүй байна.
-Шаардлага үүсээгүй гэдэг нь МАН засагт орох эсэхийг харж байна гэсэн үг үү?
-Товчхондоо тэгж ойлгож болно.