Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөж наадмын түрүү бөх тодорлоо. Тодруулбал Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, улсын аварга цол хүртлээ. Харин Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын арслан Ч.Санжаадамба найм даван шөвгөрлөө.
Categories