Categories
мэдээ спорт

Н.Алтантулга улсын мэргэн цолны болзол хангалаа

Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хана сурын харваа үргэлжилж байна.

Нийт 580 харваач цэцээ сорихоос, 240 нь улсын цол зэрэгтэй аж.

Үндэсний их баяр наадмын сурын харваа өчигдөр хүүхдийн харваагаар үргэлжилсэн бол өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх сурын талбайд Үндэсний сурын хана харваа эхэлж, харваачид эхний найман сумаа тавьж байна. Үндэсний сурын шилдэг харваачид долдугаар сарын 12-нд тодорно.

Баяр наадмын нээлтийн харваа болох урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироо 30 сумнаас 27 онож, урианхай сурын Улсын мэргэн цол хүртээд байна.

Мөн Буриад сурын харваанд мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнел” ХХК-ийн харваач Н.Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн буриад сурын улсын мэргэн цолны болзол хангаад байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *