Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийн бага дүүг хилээр гарахыг хоригложээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хориглоод байгаа. Тодруулбал, энэ сарын 5-нд түүний эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг ч мөн хилээр гарахыг нь хоригложээ. Одоогоор ямар шалтгаанаар хориглосон нь тодорхойгүй байна.

Түүний эхнэр болон дүүг нь хилээр гарахыг нь хориглосон нь улс төрийн шалтгаантай гэж тэд үзэж байгаа аж. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ ил тодоор зарласан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *