Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлав

Related image

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлав. Тэрээр “Монголчууд бид эв нэгдэл үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой. Намууд шударга бусын үүр болж төр авлигын диваажин болж хувирсан. 65 тэрбумаар наймаалцаж концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар завшиж гэр бүлийн сайхан амьдрах боломжийг булаасан УИХ-ыг даруй тарааж шударга иргэдийн төлөөллийг дэмжихийн төлөө тэмцэе. Шударга бусын хонгилыг нурааж шударга ёсыг сэргээх цаг ирээд байна. Би ард түмэнтэйгээ нэгдэж нэн яаралтай гурван ажлыг хийнэ.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё,
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё,
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё

Хууль шүүхийн байгууллагад бий болсон шударга бусын хонгил нийгэм рүү үсэрхийлж байна. Шударга бусын хонгилыг нураая, эрх мэдэлтнүүдэд ээлттэй иргэддээ халтай хууль дүрмийг өөрчилье. Намуудыг өмчгүй болгоё. Сонгуулийг жижиг мажоритор системээр явуулдгийг болъё.

Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашийг бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлж. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *