Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкны асуудал шоу хийдэг сэдэв биш. Монгол Улсын парламент гэж байдаг бол Парламентийнхаа танхимд хариуцлагатай, хариуцаж байсан хүмүүс нь сууж ярих ёстой. Олон нийт харах ёстой. Шоу хийж байна. Баримт түшиглэж ярих ёстой. Өмнө нь хариуцаж байсан хүмүүс нь байх хэрэгтэй. Хэрэв юм ярих гэж байгаа бол учир утгатай ярь.
Хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлага байхгүй. УИХ-ын гишүүд асуулт асууж, ойлголтоо нэгтгэмээр байна. Олон түмэнд зөв мэдээлэл хүргэмээр байна. Шоу хийж, ард түмний болон бидний цагийг үрж яах гэж байгаа юм. Үе үеийн сайд нар, ТУЗ-ийн гишүүд нь байх ёстой. Нэг удаагийн шоугаар энэ удаагийн асуудал шийдэгдэхгүй. УИХ-ын түр хороогоо байгуулъя. Мэдээллээ олон нийтэд ил тод байлгах хэрэгтэй” гэв.