Categories
мэдээ нийгэм

Н.Алтанхуяг: 27500 төгрөгөөр нүүрсээ борлуулах нь ашигтай гэдгийг Багануур компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн

Л.Гансүх нарын шүүх хуралд яг одоо УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдүүлэг өгч байна. Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сард байгуулагдсан даруйдаа мөрийн хөтөлбөртөө бүтээн байгуулалт хийе, ард иргэдийнхээ амжиргаанд нэмэр болохуйц зохицуулалт хийе, төрийн хүнд суртлыг арилгаж,авлига хээль хахуулийн гэмт хэрэгтэй тэмье гэсэн үндсэн зорилгоо тодорхойлсон. Үүний хүрээнд мөнгө завших биш, ард иргэдийн амьжиргаанд бодит туслалцаа үзүүлж, хямд нүүрсээр хангах зорилгоор нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэгээд ч тухайн үед Засгийн газрын 11-11 төвд нүүрсний үнэ өндөр байна гэх мэдээлэл иргэдээс ирсэн” гэв. Мөн тэрээр “Багануурын нүүрсийг нэг тонн тутмыг 27500 төгрөгөөр худалдаалах гэрээг хийхэд Багануур компанийн удирдлагууд оролцсон. Тухайн үед энэхүү 27500 төгрөгийн үнийг алдагдалтай гэх нь бүү хэл ашигтай гэдгээ хэлж байсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *