Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алагаа: “Эзэмших” эрхээр их хэмжээний газар авчихсан нөхдийн явуулгаар хууль уналаа DNN.mn

“Монголын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг Санхүү эдийн засгийн их сургууль, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран сар шинийн өмнө зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алагаатай Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл УИХ-ын босго давж чадсангүй, унасан. Гол шалтгаан нөхцөлийг хөндлөнгөөс та юу гэж харав?

-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль 1993 онд анх гарсан юм шүү дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар 2012 онд Гадаад харилцааны сайд байхдаа Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт зохицуулах тухай хууль гаргаад Баабарын хэлдгээр тэднийг “шувтраад” гаргачихсны дараа 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан юм. Тэр бүх хуульд газар эзэмших хугацаа 60+40 жил гэж байсан. Энэ хууль хэрэгжээд л явж ирсэн. Хуулийн шинэчилсэн найруулгаар ганцхан “эзэмших” гэдэг үгийг авъя гэсэн.

Газрын тухай хуулиар газрын харилцааг бүрэн зохицуулчихсан. Газар бол төрийн өмч, гэхдээ Монголын иргэдийн хувьд хувийн өмчид байж болно. Бусдад нь зөвхөн эзэмших, ашиглахад байж болно. Өмчийн бүрэлдэхүүн хэсэг нь эзэмших эрх, ашиглах эрх, захиран зарцуулах эрх гэж байгаа. захиран зарцуулна гэдэг худалдана, устгана, өвлүүлнэ. Эзэмших нь хууль, гэрээнд заасан хугацаанд эрх мэдэлтэй байлгах. Түүнийг барьцаалж түрээсэлж, хүнд ашиглуулж болно. Ашиглах гэдэг нь тэр гэрээний дагуу тухайн газар дээрээсээ ашигтай байдлаар, мөнгө болгож бизнес хийхийг хэлж байгаа юм. 2013 оны хуульд “эзэмших” гэдгийг нэмсэн. Үүнийг сая сошиал сүлжээгээр З.Энхболд хэлж байсан шүү дээ. Энэхүү “эзэмших” гэдэг заалт нь Үндсэн хуульд харш, үүнийг авчихъя л гэсэн юм. Үүн дээр л олон нийт маш их анхаарал өгчихсөн. Дараагийн ганц заалт нь 100 мянган ам.долларын асуудал байгаа.

Өмнө нь босго бас л өндөр байсан. Дотоодын ААН нэг сая төгрөг, гадаадын ААН 100 мянган ам.доллароор бүртгүүлэх тухай л байгаа. Тэр бол хөрөнгө оруулалт биш, зүгээр л бүртгэлийн хураамж. Энэ хоёр заалтыг өлгөж аваад л хоёр хүний асуудал болгож улстөржүүлчихлээ.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгүүд ер нь хэр явсан юм бэ. Олон нийт яагаад мэдээлэл муутай байв?

-Үүнийг гурван жил хэлэлцсэн юм. Тэр үед хаана байсан нөхөд вэ. Газрын тухай хуульд байх ёстой зүйлийг давхардуулж оруулж байна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд гаднын иргэдийн байнга оршин суух, ямар байхыг заачихсан. Тэгэхээр Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хогийн сав шиг болгоод хаячихлаа гэж ойлгоод эсэргүүцээд байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд мөрдөж ирэхэд дуугүй байж байгаад гэв гэнэт асуудал гарч ирлээ. Би хардах эрхтэй. 2013 оны Хөрөнгө оруулалтын хуульд байсан “эзэмших” гэдгээр маш олон гадаадын хөрөнгө оруулалттай ААН газар эзэмшиж байгаа бололтой. Шинэ хуулиар эзэмших эрх нь байхгүй болчихвол эрх ашиг нь хөндөгдөж таарна. Тэр бүлэг этгээдийн явуулга гэж би харж байгаа.

-Хуулийн төслөө татчихсан. Үр дагавар юу үүсэх бол?

-Эрх ашиг нь хөндөгдөж байсан нөхөд л баярлаж байгаа байх. “Эзэмших” гэдэг ганц заалттай холбоотойгоор нэг бүтэн хууль, гадаадын хөрөнгө оруулалт татах асуудал гацаж байна. Хүлээлтийн байдалд гурван жил болсон. Дахиад тодорхойгүй боллоо. Ямар тэнэг хүн манайд хөрөнгө оруулахаар ирэх вэ дээ.

-Хэлэлцүүлгийн үеэр салбарын хүмүүс хөрөнгө оруулалт бидэнд зайлшгүй хэрэгтэй, гэхдээ эхлээд хууль эрх зүйн орчин, бодлого, зарчмаа маш тодорхой болгох хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Таны хувьд ямар саналыг энэ тал дээр хэлэх вэ?

-Үүний цаана нэг л асуудал бий. Хуучин манайд хүмүүс шөнө зүүдэлсэн зүүдээ маргааш нь бичээд хууль батлуулдаг байлаа. Түүнийг журамлаж, Хууль тогтоомжийн тухай хууль бий болсон. Агуулга сайтай хууль боловч хэрэгжихдээ маш муу байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг маш сайн, чанартай хийх ёстой.

Одоо бол хуулийн аль нэг төслийг бүтнээр нь сайт дээрээ тавьчихдаг. Хэн унших юм, санал хэн бичих вэ. Нэгэнт түншлэл ярьж байгаа бол төр, иргэний нийгэм, бизнесийнхний томсгосон бүлгүүдээс чухал асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвшилд хүрэх зүйл алга. Ингээд л сураггүй нэг хууль гаргаад ирэхээр ямар агуулга ямар хуульд байдгийг хүмүүс мэдэхгүй. Хөрөнгө оруулалтын хуулийг бүтэн гурван жил хэлэлцүүлж санал авлаа. Тэр санал өгсөн хүмүүс 100 мянган хүний эсрэг байна гэж байна. Тэгэхээр гурван сая хүнээс санал авбал зөндөө хүн эсрэг байна. Учир нь мэдээлэл байхгүй, дутмаг байсаар байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг илүү процессжуулах шаардлагатай болж байна гэсэн үг. Томсгосон бүлгүүдээр тус тусад хэлэлцүүлж, саналыг дахин дунд нь хагалдаг байх. Сүүлд нь УИХ-ын Байнгын хороон дээр, Нэгдсэн чуулган дээр хүртэл гомдолтой хүмүүсийн асуудлыг хэлээд алх цохидог хууль тогтоох процесс манайд дутагдаж байна.

-Нийгмийн зөвшилцөл энэ салбарт хэрэгтэй гэдэг санал яригдаж байна. Таны ярьсантай дүйж байна?

-Тийм. Өнөөдөр төр хувийн хэвшил л яриад байдаг. Иргэний нийгэм нь байхгүй. Тэднийгээ татаж оруулж, мэдээлэл өгдөггүй. Иргэний нийгэм муу нэртэй, төлөвшөөгүй байна гэдэг. Бизнес ч өмнө нь төлөвшөөгүй байсан. Төлөвших явцад нь төр нь түлхчихдэг. Мэдээлэлгүй учраас зөндөө юм ярина. Түүнийг даван туулах ёстой. Ялангуяа Монголын нийгэм улс төр иргэдэд хуваагдахаар асуудлууд дээр зөвшилцөл хэлэлцүүлэг хийгдэх ёстой юм. Тэр хэлэлцүүлгүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд сайн хийгдсэн бол хууль унахгүй шүү дээ.

7 replies on “Н.Алагаа: “Эзэмших” эрхээр их хэмжээний газар авчихсан нөхдийн явуулгаар хууль уналаа DNN.mn”

Хөгийн хумсаа нуусан хөгшний санааг өдөж гаргаж өгсөн Энхзаяа сэтгүүлчтд талархая. Энэ мэтийг манай парьизанууд цааш нь харуулах нөхдийн жагсаалтад авах хэрэгтэй. хөгшин хонины үнэгүй, эх орны эсрэг дайсагнасан төгцөг шүү ! ! !

Хөгийн хумсаа нуусан хөгшний санааг өдөж гаргаж өгсөн Энхзаяа сэтгүүлчид талархая. Энэ мэтийг манай ухаалаг, зоригт партизанууд цааш нь харуулах нөхдийн жагсаалтад авах хэрэгтэй. Хөгшин хонины үнэгүй, эх орны эсрэг дайсагнасан төгцөг шүү ! ! !

Энэ Н.Алагаа, Хүрэлбаатар Баабар …….. шиг эрүүл сэтгэдэг нь даанч цөөхөн юм даа. Муусайн жонхуурсан хар масс бол юугаа мэднээ. Авгай хүүхдээ тэжээж чадахгүй байж бас хөрөнгө оруулалтын хууль ярьж гуцнаа. Газраа 100 жилээр гадныханд өгөх гэлээ….. Таван Толгойг 100 жилээр үнэгүй өгөх гэлээ, ОТ ямарч ашиггүй….. гадаадын хөрөнгө оруулалт огт хэрэггүй,…… мал хил хэл байхад хаваасаг гэнэ. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол монгол ядуурна. Ядуурлын уршиг аймшиг,…..Охид чинь 20К – аар биеэ үнэлнэ, эрчүүд нь архидана,…….. Ядуу, жонхуурсан масс ингээд л ёстой гадны идэш, боол болох нь амархан. Масс ядуу тусмаа л бусдын хоол боол болдог. Ингэснээс гадны хөрөнгө оруулалтыг чөлөөтэй оруулж ирвэл монголчуудын боловсрол мэдлэг сайжирч болж хөгжин цэцэглэх болноо.

энэ хараагаад сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс ярилцлагыг нь ядаж уншаасай. уншаагүй болхоор л ингээд хараагаад байгаан. “Эзэмших нь гэрээнд заасан хугацаанд барьцаалж түрээсэлж, хүнд ашиглуулж болно, Ашиглах гэдэг нь тэр гэрээний дагуу тухайн газар дээрээсээ ашигтай байдлаар, мөнгө болгож бизнес хийхийг хэлж байгаа юм” гэсэн тайлбарыг ойлгоорой. эзэмших гэдэг нь илүү аюултай цаашаа дамлах, өөр зориулалтаар хүссэн хүнд нь ашиглуулна гэсэн үг шдээ малуудаа. хэрэгтэй хуулийг унагаасан байна даа.

Газрын хууль ярьсан ч л хүүхнүүд хавчуулаатай. Наадхийг чинь эрчүүд хийдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *