Энэ жил шинээр ашиглалтанд орж байгаа Мянган оюутны дотуур байрыг Монголын оюутны холбоо менежментийг хийж байгаа боловч төр захиргааны байгууллага учраас төлөөлөн удирдах зөвлөлтэй аж. Энэхүү зөвлөлд нь Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны их сургууль, МОХ, БШУЯ-наас байдаг байна. Иймээс одоогийн байдлаар төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй байгаа учир уг байрны төлбөрийн асуудал шийдэгдээгүй аж.
Тэгэхээр хуучин мянган оюутны байрны төлбөр нэг сар нь 68 мянган төгрөг байсан бол энэ жилийн төлбөрийн асуудал энэ сарын 20 гэхэд тодорхой болох аж.