Categories
мэдээ соёл-урлаг

“Мял богдын намтар” жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаа

Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагаас “Мял богдын намтар” жүжгийг толилуулна.

Жүжгийн үйл явцын тухай өгүүлэхэд, Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин Шаравжанцангийнх хүү Тойвгоо, охин Бидагийн хамт амьдран сууна. Хүүг долоон нас хүрэхэд эцэг нь насан эцэслэж, ээж Нянца Гаржан хоёр хүүхдийн хамт бэлэвсэрнэ. Эцгийн эд баялаг авга ах түүний эхнэрийн мэдэлд очиж тэд явуугийн дээд, зовлонгийн ихийг амсана. Энэ байдлыг тэвчишгүй учир хүү Тойвгоог хараач болгохоор алсад мордуулна. Хас бөгжит хилэнт хаан /Юндэн Тожил/-д шавь оруулснаар хараалыг хүчтэй хийж авга ахын хүүгийн хурим найран дээрх 35 хүний амийг авч одно. Гэвч өшөө хорслоо тайлсан Тойвгоо үйлдсэн хилэнцэт нүглийн үрийг хар толгойдоо үүрч сэтгэл нь асар ихээр шаналан зовно. Тэрээр Марва Лозава багштай учрах гээд үйл явдал өрнөх юм.

Энэхүү жүжгийг энэ сарын 15-19-нд Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *