Categories
мэдээ нийгэм

Мөсөнд авиралтын тэмцээнд “Сутайн бор” клуб тэргүүллээ

Зураг“Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын тэмцээн өнгөрсөн ням гарагт /2017.12.17/ Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж “Сутайн бор” клуб тэргүүн байрт шалгарлаа.

Энэхүү тэмццээнийг “Монголиа Экспедишнс” ХХК болон гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Тус тэмцээнд гадаад, дотоодын 11 багийн 54 тамирчин оролцож, багийн дүнгээр уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб тэргүүлж, “Улаанбаатар аялагч” клуб, “Хязгааргүйд мац” клуб хоёр, гуоавдугаар байрт тус тус шалгарсан байна.

Тэмцээний үеэр мөсөнд авирахаас гадна, нохой чарга, квадроцикл буюу дөрвөн дугуйт мотоциклийн аяллыг зохион байгуулсан юм. “Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн, өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр нь экстрим спорт сонирхогч залуусын аяллын шинэ тренд төдийгүй Монгол Улсад энэ спортыг сонирхогч тамирчдыг татаж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй үндэсний брэнд арга хэмжээ болж байна.

Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад БОАЖЯ, Монголын уулчдын үндэсний холбоо, “Монос хүнс” ХХК, Эко уусдаг цай болон Хаан жимс ХХК хамтран ажилласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *