Онцгой байдлын газраас томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нарыг шар усны үер дуустал мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд хориглохыг анхаарууллаа.
Мөн гол нуурууд дээр цас мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг байрлуулах зэрэг ажил хийхийг чиглэл болголоо.Түүнчлэн иргэд, жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ бусад холбогдох байгууллагуудад өгч байхыг зөвлөв.