Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа


Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Зарим гол мөрөн нуурын мөсний зузаан 5-10 см нимгэрч мөс хэврэгшиж эхэлсэн тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нууранд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба мөсний зузаан өмнөх арав хоногийн зузаанаас 5-30 см нэмэгдсэн байна.

Эг, Бэлтэс, Шишхэд, Идэр, Хануй, Чулуут, Хүдэр, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Эг, Онон, Балж, Хэрлэн голын эх, Халх, Ховд, Турган, Буянт, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Хархираа зэрэг голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй.

Хэдийгээр ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч мөс хэврэгшиж, мөсний нягт багассан байна.

Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *