Categories
мэдээ спорт

Мөсний загасчлалын шилдгүүд тодорлоо

Мөсний загасчлалын УАШТ-2016 өнгөрсөн амралтын өдөр Био комбинатын Таван толгойн карьерт амжилттай болж өндөрлөв. Монголын Загасчлах Спортын Холбоодын нэгдлээс энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг аж.

Энэ удаагийн тэмцээнд 25 багийн 75 тамирчин хоёр үе шатаар өрсөлдөж багийн болон ганцаарчилсан төрөлд аваргаа тодрууллаа.

Багийн төрөлд нийлбэр дүнгээр:

  • “Яваад ирлээ” баг 36 оноогоор I байр
  • “Жараахай 2” баг 40 оноогоор II байр
  • “Андууд 2” баг 42 оноогоор III байрт тус тус шалгарлаа.

Хувийн төрөлд нийлбэр дүнгээр:

  • “Андууд 2” багийн гишүүн А.Горлик 5 оноогоор I
  • “Хадран” багийн гишүүн Ш.Ганзориг 8 оноогоор II
  • “Яваад ирлээ” багийн гишүүн Э.Мөнхжаргал 8 оноогоор III байрт тус тус орлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *