Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин Ким Юу На НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр сонгогдсон талаар “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Эх орондоо мөсний хатан хаан хэмээх нэрээр алдаршсан тэрээр тус сангийн элч төлөөлөгч болсондоо талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Эх орныхоо нэрийн өмнөөс сайн, мундаг элч байхаа амлаж байна. Бусдын чихэнд хүрч чадахгүй байгаа дуу хоолойг өөрөөрөө дамжуулан хүргэх болно” гэжээ. Ким Юу На хүүхдийн сангийн элчийн хувиар анхны айлчлалаа Тайланд, Филиппин улсад хийхээр төлөвлөж байгаа аж. Он гарсаар НҮБ-ын “UNICEF” буюу хүүхдийн сангийн элч төлөөлөгчөөр нэрт дуучин Кейти Перри, загвар өмсөгч Миранда Керр, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, нэрт дуучин Леди Гага, Жастин Бэйбер зэрэг олон алдартан сайн үйлсэд нэгдээд байгаа юм.