Mongolian Professional Art Therapy -гаас “Мөрөөдлийн жигүүр” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.
Мөрөөдлийн жигүүр хөлбөр маань 6 модулиас бүрдэнэ.
Модуль 1 буюу Би өөртөө хайртай арт терапи дасгалаар дамжуулан хүүхдүүд өөрийн хүч чадал, давуу талдаа эргэлзэх мэдрэмжгүй болно. Хүүхдүүд өөрсдийгөө өвөрмөц, цорын ганц, бусдаас ялгаатай бие хүн гэдгээ ойлгон ухаарч өөрсдийгөө бусадтай адил ‘сайн’ хүн гэдгээ ухамсарлаж өөртөө итгэлтэй болно.
Модуль 2 буюу Өөрийн бодол, үйлдэлдээ хяналт тавих. Хүүхэд өөртөө хэрэггүй бодлуудаа орхин өөрчлөгдөхөд тусална. Хүүхдэд өөрт төрж буй сөрөг бодол, дадал, зуршлуудаасаа ангижирч, хэвшмэл боддог бодлоосоо татгалзаж аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, өөртөө дүгнэлт хийх, эргэцүүлэн бодож өөртөө өөрчлөлт хийнэ.
Модуль 3 буюу Яг одоо цагтаа ухамсарлан төвлөрөх. Хүүхдүүд ямар алдаа гаргасан гэдэг талаар бодохгүй, ирээдүйдээ яах бол ч гэж санаа зовохгүй зөвхөн яг одоо байгаа цагтаа л анхаарлаа төвлөрүүлж өдөр тутмыг аз жаргалтайгаар өнгөрүүлж сурах ур чадварт суралцана.
Модуль 4 буюу Өөртэйгөө ярилцах ШИДЭТ үгс. Хүүхдүүдийн хэлж ярьж байгаа үгс нь тэдний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өөрчлөөд зогсохгүй хариу үйлдэл хийхэд нөлөөлдөг. 4-р модуль нь хэлж ярихдаа ашиглаж байгаа үгний буруу сонголтоос хүүхдэд үүсч буй стресс, бухимдал, өөртөө итгэлгүй зан чанарыг хөгжүүлэх, өөрчлөхөд чиглэнэ. Хэрвээ хүүхдүүд “ Би хамгийн муу хүүхэд” Би үүнийг хийж чадахгүй” “Би тэвчиж чадахгүй”, “Би түүнийг хэзээ ч өршөөхгүй” эсвэл “Бүгд намайг үзэн яддаг” гэх мэт үг хэллэгийг ашигладаг бол энэ модуль нь түүнийг өөрчлөх арга барилд суралцуулах юм.
Модуль 5 буюу Амьдрал бол хөгжим, хөдөлгөөн, хэмнэл. Хүмүүс бол жүжигчид- Дэлхий бол тайз. Бие махбодын хариу үйлдэл, бие физиологи, бидний хөдөлгөөн, хөдөлгөөнтэй ижил төстэй байдал нь бидний сэтгэл хөдлөлийн байдалд ихээхэн нөлөөлдөг. Сэтгэл түгшихийн эсрэг зүйл бол ИТГЭЛ,НАЙДВАР юм. Энэхүү модуль нь хүүхдүүдэд өөрийн хүч чадал, давуу талуудын нь товойлгон мэдрүүлж би? Бие махбод, сэтгэл санаа, оюун ухаандаа өөрчлөлт хийх, бодол, үйлдлээ цэгцлэх арга, ур чадварт суралцах юм.
Модуль 6 – Үйлдэл -Хил хязгаараа давах үйл ажиллагаа төлөвлөх. Өөртөө өөрчлөлт хийх, өөрийгөө хязгаарлаад байгаа зан чанар, бодол, сэтгэл, хөдлөл, мэдрэмжээ даван туулах ур чадварт суралцана. Өөрийгөө сорилтод оруулж түүнийгээ даван туулах талаар эргэцүүлэх боломж олгох оргил үе юм. Сэтгэл хөдлөл, мэдрэмж болон хүний бодол, үйлдэл нь хоорондоо нягт уялдаа, холбоотой байдаг бөгөөд 6-р модуль нь хүүхдүүдийг өөрчлөлт хийхэд бэлэн болгодог.
Монголын урлагийн сэтгэл заслын холбоо ийнхүү зөв хүмүүжил, төлөвшилтэй, өөртөө итгэлтэй орчин үеийн ухаалаг хүүхдүүдийг бэлтгэнэ. Тус хөтөлбөр ирэх сарын 5, 6, 12, 13, 26, 27-ны өдрүүдэд хэрэгжих юм байна.