Categories
мэдээ нийгэм

Мөрдэс нэгт нөхөд нь талийгаач Д.Батсайханыг эцсийн замд нь үдэв

Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайханыг өнөөдөр НЦГ-аас эцсийн замд нь үдлээ.

ХЗДХЯ-ны төлөөлөл, гэр бүл, ах дүү, Улаанбаатар хүрээний цагдаагийн бие бүрэлдэхүүний мөрдэс нэгт нөхөд нь салах ёс гүйцэтгэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр энэ үеэр талийгаачийн гэр бүлд байрны асуудлыг нь шийдэж өгөхөө уламжлав.

Талийгаач нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажиллахдаа ЦЕГ-ын “Албаны төлөө” 1,2,3 дугаар цол тэмдгийг хүртсэн шилдэг алба хаагчдын нэг байв.

Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *