Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг сонгожээ.
Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 17 хүн өрсөлдсөнөөс зургаа нь нэрээ татсан байна. Бусад 11 нэр дэвшигчээс ярилцлага авч, Мөрийн хөтөлбөртэй танилцахаас гадна МОҮНРТ-д үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн ажиллах бодлого чиглэлийг сонсжээ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний 14 нь хуралдаанд оролцсон бөгөөд нэр дэвшигч тус бүрд оноо тавьж үнэлгээ өгөхөд:
- Э.Дагиймаа-695 /сэтгүүлч/
- Р.Гандиймаа- 720 оноо /сэтгүүлч/
- Т.Батзориг-737 /МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал/
- Н.Дэмбэрэл-853 /Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга байсан/ нар сонгон шалгаруулалтын журамд заасан шаардлагын дагуу хамгийн өндөр оноо авчээ. Үүнээс өндөр оноотой Батзориг, Н.Дэмбэрэл нарт нууц санал хураалт явуулахад Н.Дэмбэрэлд ҮЗ-ийн 14 гишүүний 11 нь санал өгч, ерөнхий захирлаар томилогдсон байна.
Нинжийн Дэмбэрэл нь:
- 1988 онд Баянхонгор аймгийн II дунд сургуулийг төгссөн
- ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн
- “Чингис хаан” ХХК-нд менежер
- “Статус Сом” ХХК-нд захирал
- НЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга
- Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга
- Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаал хашиж байсан.