Categories
мэдээ нийгэм

МҮОХ: Спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд Унгар улсын олимпийн хороотой хамтран ажиллана DNN.mn

МҮОХ-ноос гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Унгар улсын олимпийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг Будапешт хотноо байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг ёслолын ажиллагаанд МУ-ын Засгийн газрын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, туялзуур сэлэмний Олимпийн 2 удаагийн аварга Mr. Bence Szabó нар хүндэт зочноор оролцож, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпийн аварга Э.Бадар-Ууган, Унгарын олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Орчин үеийн таван төрөлтийн Олимпийн аварга багийн гишүүн Mr. László Fábián нар үзэглэв.
Хоёр улсын ҮОХ-д нь өндөр хөгжсөн спортын төрлүүдэд тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд мэргэжилтэн солилцох болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцсэн байна.
Унгарын олимпийн хороо нь Франц, Грек, АНУ, ХБНГУ болон Австралийн олимпийн хорооны дараа буюу 1895.12.19-ны өдөр байгуулагдсан зургаа дахь олимпийн хороо бөгөөд “Афин 1896” анхдугаар Олимпийн наадамд оролцогч орон төдийгүй Dr. Ferenc Kemeny нь Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулагчдын нэг юм.

МҮОХ нь ОУОХ-ны дэмжлэгтэйгээр Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагч нарт зориулсан богино хугацааны сургалтад туялзуур сэлэм, жүдо, бокс, волейбол зэрэг спортын багш дасгалжуулагч нарыг хамруулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *