Уулзалтаар Монголын багийн элч М.Даваажаргал нь МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн, Зуны XXXII олимпийн наадам зохион байгуулагдах Япон улсын нийслэл Токио хот дахь цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэв.
Мөн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны Гишүүн Б.Баттүшигийн санаачлан хэрэгжүүлж буй, “Токио-2020” олимпийн наадмын үеэр эх орноо сурталчлах зорилготой “Монгол өргөө” /Mongolia House/ төслийг хэрэгжүүлэхэд түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монголын багийн элч М.Даваажаргал нар цар тахлын энэ үед тамирчдын сэтгэл зүй болон бэлтгэлийн түвшинг хангах талаар харилцан санал солилцсон байна.