Categories
мэдээ спорт

МҮОХ ирэх арваннэгдүгээр сарын 30-нд шинэ тэргүүнээ сонгохоор болжээ

Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал өчигдөр цахим болон танхимаар явагджээ. Хуралд Монголын үндэсний олимпийн хорооны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй хуралдсан байна. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпийн төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпийн бус төрлийн холбоодын төлөөлөл байжээ. Хурлаар Монголын үндэсний олимпийн хорооны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпийн наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцсэн байна.

Мөн Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, холбоодоос ирсэн хүсэлтийн дагуу зарим гишүүний эрхийг дуусгавар болгож, зарим хүнийг Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр сонгожээ. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулганы товыг тогтоосон байна. Тодруулбал, хуралд оролцсон гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд Монголын үндэсний олимпийн хорооны чуулганыг хуралдуулахаар болжээ. Тус чуулганаар ирэх олимпийн мөчлөгт Монголын үндэсний олимпийн хороог удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *