Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэлээ DNN.mn

Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрөл олголоо

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэлээ” гэв.

Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэн 10 хувь болгож байв. Харин энэ удаад хоёр нэгж хувиар нэмэгдүүллээ. Ийнхүү өсгөхөд гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт зэрэг нөлөөлсөн байна.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар

  • бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох;
  • банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарчээ. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *