Categories
мэдээ цаг-үе

МУИС, ШУТИС битүүн болон шинийн 4-нд цахимаар хичээллэнэ DNN.mn

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр ирэх долоо хоногт тохионо.

Битүүн даваа гаригт, шинийн 4-н нь баасан гаригт таарч байгаа юм. Иймд зарим сургууль тухайн өдрүүдийн хичээлийг өөр өдөр шилжүүлэх, эсвэл цахимаар хичээллэх зэргээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Сургууль(МУИС) болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль(ШУТИС)-ийн захиргаанаас хоёрдугаар сарын 20, 24-ний өдрийн хичээлийг цахим хэлбэрээр орохоор шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгдэв.

Түүнчлэн МУИС дээрх өдрүүдийн лабораторийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь амралтын өдөр нөхөх бол ШУТИС агуулгаар нь хэрхэн нөхөх төлөвлөгөө гаргахыг харьяа сургуулиуддаа үүрэг болгосон байна.

Харин цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам шийдэх бөгөөд одоогоор энэ талаарх шийдвэр гараагүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *