Төрийн албаны зөвлөлөөс МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Одоогоор тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатар ажиллаж байгаа юм. Сонгон шалгаруулалт 2018 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт эхлэх юм байна.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хоёр давхарт 215 тоот өрөөнд 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авах юм байна. МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг доорх байдлаар зохион байгуулна.
-Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалтад орно/
-Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/
-“Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ очно.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэнээс удирдах ур чадварын түвшингийн болон ярилцлагын шалгалт авна. Оролцогч нь докторын зэрэгтэй, тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай, байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байхаар ажлын байрны шаардлагад дурджээ.
МУИС-ийн захирлын ажлын байрны шаардлага:
Боловсрол: Докторын зэрэгтэй
Мэргэжил: Тухайн сургалтын байгууллагын эрхэлдэг аль нэг сургалтын чиглэлээр дээд боловсролтой
Мэргэшил: Тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан. Менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай.
Ур чадвар: Байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй.
Тусгай шаардлага:
-Хууль дээдлэх, ёс зүйн дүрэм чанд сахих
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны (51) 267445 утсаар холбогдож лавлагаа авч болно гэж ТАЗ-аас мэдээллээ.