Categories
мэдээ спорт

МУГТ Э.Бэхбаяр, Г.Мандахнаран нар Испанийн Гран-Прид түрүүллээ

Испани улсын Мадрид хотноо эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” тэмцээн болж манай бөхчүүдээс хоёр аварга, нэг мөнгө, хос хүрэл медальтан төрлөө. Эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр аваргын алтан медаль хүртсэн бол 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүн байр эзлэв. Тэмцээний 74 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат 86 кг-д Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээний 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга мөнгөн медалийн эзэн болжээ.

Энэхүү тэмцээнд Англи, АНУ, Аргентин, Беларусь, Болгар, Боливи, Венесуэль, Голланд, Гондурас, Гүрж, Египет, Израиль, Испани, Казахстан, Камерун, Канад, Колумб, Куба, Монгол, Нигери, Норвеги, ОХУ, Польш, Тажик, Пуэрто-Рико, Сенегал, Турк, Унгар, Франц, ХБНГУ, Швейцарь, Эквадор, Энэтхэг, Эстони зэрэг орны бөхчүүд хүч үзэж байгаагаас олимпийн эрхээ авсан олон бөх байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *