Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор төв Ази, олон улсын өргөмжлөлт Монгол Улсын туульч, ерөөлч, магтаалч МУГЖ Халтарын Цэрэнчимэдийн нэрэмжит язгуур урлагийн улсын уралдааныг цахимаар зохион байгуулахаар боллоо.
Уралдааныг нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд, МСҮТ-ийн сурагчид мөн гадаад оронд суралцаж байгаа сурагчдын дунд зохион байгуулах юм.