Categories
мэдээ нийгэм

МҮЭ-ийн холбоо оюуны их спортыг дэмжинэ

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Чингис” шатрын клубын үүсгэн байгуулагч Б.Баярааг хүлээн авч уулжэ. Энэ үеэр шатрын “А” зэрэглэлийн тэмцээн Монголд анх удаа зохион байгуулах гэж буй талаар тус шатрын клубийн үүсгэн байгуулагч танилцуулаад хамтран ажиллах, дэмжигч байгууллага болох санал тавьсан юм. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Монгол хүүхэд залуучуудад оюуны боловсрол олгох авьяаслаг өсөх ирээдүйтэй шатарчдыг бага наснаас эхлэн тодруулан гаргаж тэднийг системтэйгээр мэргэжлийн төвшинд бэлтгэж дэлхийд данстай тамирчид болгох их үйлсэд нь амжилт хүсье. МҮЭ-ийн холбоо ямагт хөдөлмөрчдөө дэмжиж, тэдний дуу хоолой болдог байгууллага хэмээгээд дэмжигч байгууллагаар хамтран ажиллахдаа таатай байна” гэв.

Ирэх сарын 8-16-ны өдрүүдэд болох Олон улсын “А” зэрэглэлийн энэхүү тэмцээнд АНУ, Орос, Энэтхэг, Азарбажайн, Монгол улсын шатрын 10 их мастер авхайлж самбаа, оюун ухаанаа сорих аж.

МҮЭ-ийн холбоо оюуны их спортыг дэмжинэ

Тус шатрын клуб нь 2018 оны нэгдүгээр сараас Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж ганцаарчилсан болон бүлгийн сургалтууд хичээллүүлэхээс гадна өсөх ирээдүйтэй өсвөрийн шатарчдыг шалгаруулан авч үнэ төлбөргүй сургалтанд хамруулдаг байна. Түүнчлэн Чингис шатрын клубын нэрэмжит дэлхийн шилдэг шатарчдыг урьж оролцуулдаг Chinggis Invitational тэмцээнийг уламжлал болгон 2015, 2016, 2017 онуудад АНУ-д амжилттай зохион байгуулсан төдийгүй энэ удаагийн тэмцээн нь тэдний нэрэмжит дөрөв дэх тэмцээн гэв.

Энэхүү тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй “А” зэрэглэлийн тэмцээн бөгөөд МҮЭ-ийн холбоо, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, “Монгол үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд, “Содмонгол” групп, “Номин констракшн Девелопмент групп”, Мобиком корпораци, Хаан банк, гэх зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *