Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Х.Баянмөнх, Л.Чинбат, А.Сүхбат нарыг ирж, Монгол бөхийн асуудлаар хуралдахыг урьжээ

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) Ээлжит бус “Их Эе” хурал 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зарлагдсан. Үүнтэй холбоотойгоор МҮБХ-ноос уриалга гаргалаа.

Уриалгад “МҮБХ-нд үүссэн маргаан тэртээх 2002 оноос эхлэлтэй бөгөөд олон жилийн талцал хуваагдал түүнээс улбаалсан, хууль шүүхийн байгууллагуудад хандсан гомдол, саналууд их байсанг бөхчүүд, бөх сонирхогчид та бүхэн мэдэх билээ. УБЕГ-ын архиваас шүүн үзэхэд МҮБХ-г үүсгэн байгуулагч болох нэр бүхий бөх, бөхийн зүтгэлтэн (Р.Нямдорж, П.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням) түүний дараа МҮБХ-ны тэргүүнээр сонгогдон бүртгэгдсэн Р.Нямдорж /1990 он/, Л.Чинбат /2018 он/, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав /2021 он/ гэсэн бүртгэлүүд байгаа бөгөөд монгол бөхийн олон жилийн маргааныг эцэслэхэд дээрх эрхэмүүд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна.

Иймд 1990, 2018 онд тэргүүнээр сонгогдон ажилласан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ мөн 2017 оны Ээлжит бус “Их Эе”-ээр тэргүүнээр сонгогдон УБЕГ-т бүртгэгдсэн Л.Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, зөвлөхүүд болох дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд нарыг өөрсдийн шавь нарын хамт хүрэлцэн ирж, монгол бөхийн асуудлаар хуралдан, сонгох сонгогдох эрхээ эдэлж, оролцохыг уриалж байна.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцохгүй мөн бусдыг оролцуулахгүй үйлдэл, санаа агуулбал та бүхний олон жилийн хоорондын тэмцэл монгол бөхийн төлөө бус хувийн чанартай байсанг нотлон харуулж байна гэж үзэж байна” гэжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *