Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойг нь тохиолдуулан “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнав. Шагналыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм.
Монгол Улсад дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн их сургууль-Монгол Улсын Боловсролын Их Сургууль өндөр үүдээ өргөөд 65 жилтэйгээ энэ жил золгож байна.
Улсын багшийн институт анх 8 багш, 200 гаруй оюутан, 2 мянга орчим ном бүхий номын сантайгаар 1951 онд байгуулагдаж байсан бол өнөөдөр бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулдаг, 14 мянга орчим оюутан, магистрант, докторанттай, 1,000–аад багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 190 мянга гаруй номын фондтой үндэсний их сургууль болжээ. Энэ бүхнийг бүтээн цогцлоосон амжилтын эздэд гүн хүндэтгэл илэрхийлье” гэлээ.