МҮАН-ын дарга М.Энхсайхан Өмнөд Солонгост эмчилгээ хийлгэж байгаа. Тэрээр тус улсад эмчлүүлээд удаж буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргэж очсон талаараа байна. Энэ талаараа тэрбээр цахим хуудаснаа ингэж бичжээ.
“Ерөнхийлөгч асан Энхбаяртай уулзаж, биеийн байдлыг нь асуулаа. Зурхний судас зангирсан, цусан хангамж удирддаг тархины төв ажиллагаа тасалдалтай гэсэн 2 том асуудалтай байгаагаа хэлэв. Монголдоо ойрын үед ирэхийг санал болголоо. Монгол нутаг Танд эм болох нь гарцаагүй шүү дээ” гэлээ…