Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор Засгийн газраас батласан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагаанд их, дээд сургуулиудад арга хэмжээ зохион байгуулсан бол өнөөдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутан сурагчдыг хамруулав. Энэхүү арга хэмжээнд Rio-2016 олимпын наадам, 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, боксын улсын шигшээ багийн тамирчин Д.Отгондалай нэгдэж, мансууруулах бодисын хор хөнөөл, мансууруулах бодисын хэрэглээнээс үүдэн гарах нийгэм, эдийн засаг, хувь хүний ёс зүй, сэтгэцэд учрах хор уршгийн талаар оюутан залуучуудад тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зан үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн сурталчилгааг хийлээ гэж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөөс мэдээллээ.