Categories
мэдээ нийгэм

МСҮТ-ийн багш нар бийрэн бичлэгийн “Алтан бийр” үзэсгэлэнгээ дэлгэв || DNN.mn

Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн 10 багш нэгдэн бийрэн бичлэгийн сургалтад хамрагдан, гуравдугаар сарын 7-нд “Алтан бийр” үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Эдгээр 10 багш, өөрсдийн хүүхдүүдийн хамтаар Говь-Алтай аймгийн уугуул, Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит лаборатори сургуулийн мэдээлэл технологийн багш, боловсрол судлалын магистр Б.Энхцолмонгоор үндэсний бичгийн бийрэн бичлэгийг заалгаж, ийнхүү сурсан мэдсэнээ хамт олонд, шавь нартаа тайланган үзэсгэлэнгээ дэлгэсэн байна. Уг үзэсгэлэнг тус төвийн хамт олон, оюутан суралцагчид үзэж сонирхсоноос гадна аймгийн БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар, Монгол хэл, бичгийн арга зүйч, мэргэжилтэн Ж.Дэлгэрмаа нар хүрэлцэн ирж, цаашпын ажилд нь амжилт хүслээ.

Сургалтад хамрагдсан багш нар нэгдэж МСҮТ-ийнхээ дэргэд “Уран бийр” нэртэй бүлгэмийг байгуулж мэдлэг чадвараа дээшлүүлэн, үндэсний бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *