Categories
мэдээ нийгэм

МСБХ-ны ээлжит бус хурал болохгүй гэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд гэх Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хэвлэлийн хурал зарлаж, ээлжит бус чуулганаа ирэх сарын 6-нд хуралдуулах болсон тухайгаа зарласан. Тэдний хэлж буйгаар МСБХ нь ээлжит бус их хурлаа хийлгүй 11 жил болж байгаа гэх. Түүнчлэн сүүлийн хоёр, гурван жил холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгчид хохирч эхэлсэн гэж буй.

МСБХ гишүүн бус МҮСБХ гишүүн зарим хүмүүс хэвлэлийн хурал зарлаж, МСБХ-ны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл гарсан.

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “МСБХ нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа болно. Иймд МСБХ гишүүн бус МҮСБХ гишүүн зарим хүмүүс хэвлэлийн хурал зарлаж, МСБХ-ны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо төрийн бус байгууллага нь өөрийн гишүүдийн хурлыг өөрсдийн шийдвэрээр, өрсөлдөгч байгууллагын тусламжгүйгээр зарлах бүрэн эрхт байгууллага болохыг мэдэгдэж байна. Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, МСБХ-нд Ц.Цэвэрбэл Б.Дамба Б.Болормаа нарын гаргасан гомдлыг хүчингүйд тооцсон шийдвэр гарсныг мэдсээр байж зориудаар нийгэмд буруу ойлголт өгөхийг оролдож байгаад туйлын их харамсаж байна” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *