Categories
мэдээ нийгэм

Москвад COVID-19-ийн эмчилгээний эмүүдийг ​ хямдруулжээ

Москва хотын эмийн сангийн “Столички” сүлжээ коронавирусийн эмчилгээнд хэрэглэж байгаа “Арепливир” эмийн үнийг хямдруулан борлуулж эхэлжээ.

Арепливир эмийг өнгөрсөн есдүгээр сараас “Столички” сүлжээ эмийн сангуудаар зарж эхэлсэн бөгөөд 40 шахмал бүхий эмийн үнэ 12320 рублиэр борлуулж байсан гэнэ. Харин одоо эмийн үнийг 5500 рубль болгон хямдруулсан байна.

Бусад эмийн сангуудаар “Арепливир” эм үнэтэй хэвээр байна. Тухайлбал, “Ригла” сүлжээ эмийн сан 12371 рублиэр зарж байгаа юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *