Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Мориноос унасан хүүхдүүд ноцтой бэртээгүй гэв

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр нийт 18 хүүхэд мориноос унасан ч ноцтой бэртэл гэмтэл аваагүй гэж албаны хүмүүс хэлж байна. Унаач хүүхэд бүрийг зориулалтын хувцас хэрэглэлтэйгээр морь унуулснаар ийнхүү бэртлээс сэргийлж чаджээ. Энэ нь холбогдох байгууллагууд хяналт, шаардлагыг чанга тавьж ажилласны үр дүн гэж тайлбарлаж байлаа.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өгч буй мэдээллээр энэ жил 720 гаруй хүүхэд морь унахаар бүртгүүлсэн байна. Энэ жилээс морь унаач хүүхдийг 100 мянган төгрөгийн даатгалд хамруулдаг болсон. Ямар нэгэн эрсдэлд орсон нөхцөлд 20 сая төгрөгийг даатгалын компаниас авах ёстой гэв.

Хэрэв даатгалын компани нь нөхөн төлбөр олгохгүй бол хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй аж. Хэрэв ийм зөрчил гарсан бол Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын аймаг орон нутаг дах салбаруудад өргөдөл өгч, шийдүүлж болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *