“Найрсаг
Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин
Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг
зохион байгуулж байна.
Уралдаан
өнөөдөр буюу долоо дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Соёл, урлагийн их
сургуулийн Оюутан театрт болно. Энэ уралдааны шилдэг морин хуурчид
наадамчин олондоо ирэх 13-ны өдөр буюу баяр наадмын сүүлийн орой Их
эзэн Чингис хааны талбайд тоглох юм байна.