Categories
мэдээ нийгэм

Морь хөтөлж туул гол гатлахдаа морьтойгоо живж, амь насаараа хохирчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний зүүн талд тус бүр гурван морь холбож хөтөлсөн гурван морьтой хүн Туул гол гаталж байгаад нэг нь морьтойгоо живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 28-ны өдрийн 20.22 цагт хүлээн авчээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км зам туулан 21.01 цагт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн Хустайн нуруугаас Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг болох Тэрэлж рүү морьд хүргэхээр явж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн 25 настай, эрэгтэй Д, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн 22 настай, эрэгтэй Г нар эсэн мэнд гол гаталж, 17 настай, эрэгтэй Г морьтойгоо живж нас баржээ.Иргэн Г-гийн цогцсыг осолдсон газраас баруун зүгт 200 метрээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Т.БАТЛХАГВА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *