Япон хэл дээрх Монголын бизнес эдийн засгийн нэгдсэн платформ monnichi.today нээгдэж байгаатай холбогдуулан Монгол Японы хувийн салбарын бизнес форум 2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хүлээн авах танхимд 14 цагаас зохион байгуулагдана.
Арга хэмжээнд хоёр улсын албаны төлөөллүүд, хүндэт зочдоос гадна Хоккаидо болон бусад орон нутгийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, Монгол Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн компаниуд, Монголд суурин япон иргэд, бизнес эрхлэгчид, хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд, хоёр орны дунд бизнес эрхэлдэг япон хэлтэй монгол бизнес эрхлэгчид, япон төгсөгчид оролцоно.