“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган ирэх аравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Монголын морин спорт, уяачдын холбоо” болоод “Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо” ажиллаж байна.
Энэхүү холбоо нь цаашид, Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудад алдаршуулан танилцуулж байх зэрэг ажлыг хийх аж.