Categories
мэдээ спорт

Монголын волейболчид өнөөдөр Солонгосын багтай тоглоно

“Буянт-Ухаа” спортын ордонд Азийн Зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолт болж, манай эрчүүд Японы багт 3:0-ээр хожигдсон. Японы баг өнөөдөр Тайваньтай алтан медалийн төлөө (15:00 цагт) тоглох бол манайхан БНСУ-ын багтай хүрэл медалийн төлөө (13:00 цагт) өрсөлдөх юм.

Тэмцээний энэ өдөр медалийн хоёр тоглолт болохоос гадна тавдугаар байрын төлөө БНАСАУ-Макаогийн баг (11:00 цагт) тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *