Categories
мэдээ нийгэм

“Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

“Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн маргааш “Хүннү молл” цогцолборт нээлтээ хийхээр болжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцох юм байна. ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн хоёр томоохон үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулаад байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн зочдод “Монгол үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат кино сонирхуулж, “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ” сэдэдтэй гар зургийн уралдааныг хүүхэд багачуулын дунд зохиох юм байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *