Г.Занабазарын нэрэмжит Монголын Дүрслэх урлагын музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 14.00 цагт “Монголын 108 төрх” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнг Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Чехословакийн археологич Лумир Йислийн 1957- 1963 онуудад Монголд ажиллаж байхдаа авсан ховор нандин гэрэл зургуудыг хувийн архиваас нь дэлгэх аж.
Лумир Йисл 1957, 1958, 1963 оны экспедицэд Б. Ринчен, Х. Пэрлээ, Н. Сэр-Оджав нартай хамтран ажилласан бөгөөд судалгааны ажлын хажуугаар Монголын тухайн үеийн аж амьдралын өнгөт ба хар цагаан олон гэрэл зураг авчээ. Түүний хувийн архивт хадгалагдаж байсан энэ зургуудыг анх удаа өмнө нь олны хүртээл болгож буй аж. Энэ удаад түүний архивт байгаа 2000 гэрэл зургаас 108 гэрэл зургийг сонгон дэлгэхээр болжээ.