Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит “Монголын түүх” II олимпиадыг “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Thanks man” ТББ болон МУБИС хамтран энэ сарын 26,27-нд зохион байгуулахаар болжээ.
“Монголчууд бид өөрсдийн түүхээ мэдэх хийгээд судлан шинжлэх нь улс орны хөгжил болон Монгол хүний хөгжил, эх оронч хүмүүжил, төлөвшилд чухал үүрэгтэй” гэдгийн зохион байгуулагчдын зүгээс онцолж буй юм. Тиймээс эх орныхоо хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүх, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халааг бэлтгэж, ирээдүйн иргэн хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү түүхийн олимпиадыг зохион байгуулж байгаа ажээ.
Олимпиадад оролцогчдыг гурван байрт шалгаруулж, медаль, батламж, мөнгөн шагнал болон дурсгалын зүйлээр шагнахаас гадна бэлтгэсэн сургууль, заах арга нэгдлийг ч мөн байр эзлүүлж цом, батламж, дурсгалын зүйл гардуулах юм байна.
One reply on ““Монголын түүх” II олимпиад болно”