АСЕМ-ын дээд түвшний уулзалт манай улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан сүүлийн үед дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд Монголын тухай мэдээлэл түлхүү цацагдах болжээ. Тодруулбал,Интернэтд орчин дахь Монголын талаарх мэдээлэл долоо хоногийн дотор нэг тэрбум 500 сая хүнд харагдсан гэсэн статистикийг судалгааны байгууллагаас гаргажээ.