Categories
мэдээ нийгэм

“Монголын цахилгаан холбоо” компанийн 30 хувийг хувьчилна

2015-2016 онд төрийн зарим өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлУИХ-аас баталсан. Уг тогтоолоор нийт 15 аж ахуйн нэгжийг хувьчлахаас есийг нь Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй ил тод байдлаар арилжих юм. Тухайлбал, таван цахилгаан станц, Багануур, Шивээ-Овоо, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо компани багтаж байна.

Сангийн сайдын тушаалаар төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэгбайгуулжээ.

Ажлын хэсгийг Сангийн яам ахлан Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв, Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл багтсан гэнэ.

Дээрх компаниас долоог нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нийт хувьцааных нь 30 хувийг арилжих юм байна. Үүнд таван цахилгаан станц, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо компани багтаж буй юм.