Categories
мэдээ нийгэм

Монголын ТОП-100 аж ахуйн нэгж маргааш тодорно

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 20 дахь жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг 2021 оны зургаадугаар сарын 28-нд зохион байгуулах гэж байна.

Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулах бөгөөд маргааш 11:20 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр шууд дамжуулах юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон.

ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн.

Коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98 мянган буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлсэн. Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

2020 оны хувьд бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан, иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нийлүүлэлт доголдсон, бүхий л салбарын бүтээмж унасан. Дэлхий эдийн засаг ч тодорхой бус байдалд орж, төлөвлөж байгаагүй зардал, сорилт аж ахуйн нэгжүүдийн хувьд гэнэт бий болсон. Эдгээр нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн эрэмбэ, дарааллыг ихээхэн өөрчилж, шинэ шинэ салбар урагшлах, зарим нь ухрах нөхцөлийг бүрдүүлсэн нь дамжиггүй.

Эх сурвалж: МҮХАҮТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *