Categories
мэдээ спорт

Монголын шигшээ Тайландын багтай тоглоно DNN.mn

FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод өнөөдөр дуусна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-д хэсгийн сүүлийн тоглолтууд болох ба Монгол, Тайландын шигшээ багууд хэн нь хэсгээ тэргүүлэх, Вьетнам, Малайзын шигшээ багууд хэн нь хэсгийн гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарахаа шийднэ.

Вьетнам, Малайзын тоглолт 15:30 цагаас, Тайланд, Монголын тоглолт 18:30 цагт UG Arena-д эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *