Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал есдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагджээ. Уг хурлаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Эрдэнэбаатарын Гурванбаатар нь 171 төлөөлөгчийн 70 гаруй хувийн саналаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч болсон байна.
Монголын шатрын холбооны хяналтын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгон, баталжээ. Бүрэлдэхүүнд:
- З.Цэнгэнбаяр
- Ч.Эрдэнэ-Очир
- Б.Батдорж
- Ө.Нямтуяа
- Б.Гүндаваа нарыг сонгосон байна.