Дүн шинжилгээнд Монгол Улсын газар нутгаар тухайн шугам явж өнгөрөхөд хамгийн тохиромжтой маршрут, түүний урт, диаметр, ажлын даралт, шахагч станцуудын тоо зэргүүдийг нарийн тооцжээ.
“Союз Восток” хийн хоолойн гол шугамын барилгын төсөл төлөвлөгөөний дагуу энэ оны сүүл гэхэд бүрэн гүйцэтгэгдэж дуусна гэж Оросын тал мэдээлж “Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” компанийн хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа” гэж онцолсон байна.
-2019 оны 12 дугаар сард Монгол улсын засгийн газар ба “Газпром” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна.
-2021 оны гуравдугаар сарын 11 өдөр хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан.
-2021 оны эхэн үед “Газопровод Союз Восток” компани нь Монгол улсад бүртгэгдсэн. Энэхүү компани нь хайгуулын төсөлт ажил ба “Союз Восток” хийн хоолойн гол шугамын барилгын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг гүйцэтгэхэд зориулагдан байгуулагдсан.
-“Сибирийн хүч – 2” хийн хоолойн шугамын экспортын хүчин чадал нь “Сибирийн хүч” хийн хоолойн шугамын хүчин чадлыг 1,3 дахин өсгөх чадалтай. Энэ нь баруун ибирээс хийн хоолойг зөвхөн баруун биш зүүн чиглэлд их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно.
Н.Цогзолмаа