Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын Ногоон Нам “Ногоон сонголт” уриан дор сонгуульд оролцоно

Монголын улс төрийн ууган намуудын нэг Монголын Ногоон Нам 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэж өнөөдөр буюу 2020 оны 3-р сарын 23-ны өдөр 2020-2024 онд хэрэгжүүлэх Мөрийн хөтөлбөрөө УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулийн дагуу Үндэсний Аудитын газарт аудит хийлгэхээр хүргүүллээ.

30 жилийн түүхтэй, улсын дээд шүүхийн улс төрийн намын жагсаалтад гуравдугаарт жагсдаг Монголын Ногоон Нам энэ сонгуульд иргэний нийгэм, бие даагч залуучуудаар эгнээгээ өргөтгөн “Ногоон сонголт” уриан дор, үүсээд буй Монголын нийгэм, эдийн засгийн асуудалд шинэчлэл хийхээр зорьж оролцоно.

Мөрийн хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжилд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүйсийн тэгш эрхийг хангах, тэгш хүртээмж, гарааны ижил нөхцөл, Шинжлэх ухаан, инноваци, технологид зарцуулах санхүүжилтийг ДНБ-ний 1%-д хүргэх, Эрэгтэйчүүдийн боловсролын ялгаатай байдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн онцлогт тохируулсан уян хатан цаг, тохируулгатай ажлын байр бий болгох, Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд эцэг, эх байх, ёс зүйн боловсрол олгох сургалтын хөтөлбөр оруулах, Залуучуудыг ялгаварлан гадуурхалтыг арилгах зэрэг бусад улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагддаггүй, хөндөгддөггүй асуудлуудыг Иргэний нийгмийн ТББ-уудын эвсэл, мэргэжлийн байгууллагуудын судалгаан дээр үндэслэн багтаажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *